БЕНЗИН ДУУССАН ҮЕД ЯАХ ВЭ?

Хэрвээ зам дээр бензин дуусаад унтарвал яах вэ?
  • Машинаа замаас бүрэн чөлөөлж зогсоно. Бусдыг хүндлэх нь өөрийгөө хүндэлж байгаа хэлбэр юм. Хэрвээ машинаа ганцаар түрж дийлэхгүй бол бусдаас тусламж гуйгаарай. Залуус туслалцаа үзүүлэхдээ татгалзахгүй гэдэгт итгэлтэй байна.
  • Аваарын гэрлийг удаан анивчуулах нь муудсан аккумуляторын цэнэгийг хурдан дуусгадаг. Тиймээс найдвартай, бусдад саад болохгүй газарт зогсоорой.
Тэгвэл бензинийг хэрхэн удаан хэрэглэх вэ?
  • Онц шаардлагагүй л бол машинаа унахгүй байх. Өөр төрлийн тээврийн хэрэгсэл сонгох - үүнд цахилгаан скүүтэр (joyor гэх мэт), унадаг дугуй, цахилгаан дугуй зэрэг юу ч байж болно.
  • Онц ба онц бусаар нь ялгах - Ганцаараа явах ажилтай бол машин унахгүй байх. 2 ба түүнээс дээш хамт зорчих эсвэл ачаа бараа зөөх зэрэг шаардлагатай үедээ л машинаа унах
  • Бензин колонкод удаан оочирлож зогсохгүй байх. Ялангуяа асаалттай оочирлож болохгүй.