LAND ROVER DEFENDER

4x4 төрлийн жийп автомашин үйлдвэрлэгч дэлхий дахинаараа мэддэг Land Rover-ийн бартаат зам туулах чадвараараа хамгийн шилдэг нь болсон ахмад үеийн загвар бол Defender юм. 1948 оны Амстердамын авто үзэсгэлэнд анх тавигдсан хамгийн анхны Land Rover-ийн автомашин юм.

1948 оны анхны Defender
1948 оны анхны Defender

Өнөө үед 5 хаалгатай Defender 110 гэсэн загварыг үйлдвэрлэж байна. Бүтэн рамтай, хөнгөн цагаан бүхээгтэй. 2.5 литрийн цуваа 5 цилиндртэй SOHC, цилиндр дотор түлшний шууд цацалттай Intercooler turbo-тай 122 морины хүчтэй хөдөлгүүртэй. 16 инчийн дугуйтай ба газраас тэнхлэг хүртэл хамгийн бага зай нь 215 мм.

Хурдны хайрцаг нь 2 шатат туслах буюу хүндрүүлэгчтэй 5 араатай механик хурдны хайрцагтай. Байнгын 4 дугуйгаар хөтөлдөг.

Энгийн үндсэн загвар нь Defender 110S, илүү тохилог нэмэлт ихтэй нь Defender 110SE. 110SE нь 16 инчийн хайлшин ободтой, бэржгэр гадаргуутай хөнгөн цагаан хавтантай гишгүүртэй бөгөөд дотор салон нь халаагчтай хагас арьсан оруулгатай суудалтай.

Мөн руль болон араа солигчын толгой, хүндрүүлэгчийн шилжүүлэгчийн толгой нь арьсаар хийгдсэн. Төвлөрсөн хаалганы түгжээ, урд хаалганы цахилгаан шил өргөгч, стерео хөгжим, 4 сувгаар ажиллах ABS систем, дугуйн хий эргэлт зогсоох ETC( Eloktronic Traction Control ) системтэй.

Land Rover Defender 110SE дотор талын салон