2018 ОНД ТАНЫ МАШИНД ЗОРИУЛЖ НЭЭЛТЭЭ ХИЙХ “ДОГЬ” 8 ТЕХНОЛОГИ

Alexa

Өнгөрсөн жилүүдэд жолоочийн туслах автомат удирдлагатай дуу хоолой моодонд ороод байгаа. Apple-ийн гаргасан Carplay, Google-ийн гаргасан Android Auto гэх мэт нэртэй брэнд бүр л өөрсдийнхөө хувилбарыг бүтээсэн бол энэ онд Toyota болон Amazon-ын хамтарсан Alexa гэх технелоги нь бусад загваруудаасаа илт илүү ажээ.

Тэрээр өргөн хүрээнд даалгавар биелүүлэх чадвартай аж. Жишээ нь дуу солих, дуудлага хийх, зүг заах гэх мэт. Нээлт хийсэн даруйдаа Ford, Volkswagen, BMW-тэй хамтарч ажиллах гэрээ хийсэн байна.

Бодол уншигч

Nissan-ын хэрэгжүүлж байгаа “B2V”(Brain to vehicle буюу тархи болон машин) гэдэг төсөл нь энэ онд нээлтээ хийх төлөвтэй байна.

Уг технологи нь машин жолоочийнхоо тархины долгионуудыг уншиж юу хийх гэж байгааг нь таамаглан түүнийг нь гүйцэтгэх зорилготой юм. Түүгээр ч үл баран жолоочид тухгүй байгаа зүйлсийг тархинаас нь олж мэдэн машины тохиргоог түүнд нь тааруулан өөрчлөх чадвартай гэнэ.

Дижитал дэлгэц

Таны машиныг гайхалтай чимэх дижитал дэлгэцүүдийг Samsung үйлдвэрлэж байна. Гар утасны брэнд машины зах зээлд юу хийж яваа юм бол гэж гайхаж магад.

Ази брэнд Samsung нь салбар бүрт их бага хэмжээгээр нуугдаж байдаг. Тэр дундаа дэлгэц, дижитал дэлгэц үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Тиймдээ ч энэ удаа биднийг гайхшруулахаар асар том, мэдрэгчтэй дижитал дэлгэцийг бүтээгээд байна.

Таны хараагүйг машин тань харна

Ford болон чип үйлдвэрлэгч Qualcomm брэндүүд хамтран C2VX гэдэг технологио танилцуулжээ. Яаг яадаг эд вэ гэхээр уг технологи нь таны харж чадахгүй бүхнийг харах зориулттай ба нэг төрлийн X-Ray-ийн үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг.

Жижиг чип-ийг машин бүрт суулгаж улмаар таны урд яваа машины харж байгааг таньруу дамжуулах маягаар ажиллана.

Ингэснээр та түгжрэл, замын осол гэх мэт урд тань хүлээж байгаа аюул бүрээс ангижрах боломжтой юм.

Зогсоол хайж эргэлддэг цаг ард үлдсэн

Гудамжинд сул зогсоол олно гэдэг бэрх даваа. Байшин дундуур булан тойрч эргэлдсээр байгаад хамаг цагаа бардаг.

Харин энэ асуудлыг шийдэхээр Герман-ы нийлүүлэгч Bosch брэнд өөрийн шинэ технологио танилцуулжээ. Уг технологио АНУ-ын хэд хэдэн хотод амжилттай туршиж үзсэн байна.

Технологийн хувьд жолоочид ойр хавьд  байрлах боломжит зогсоолыг зааж үзүүлэх ба машин хоорондын зайг тооцоолох үйлдлийг мөн хийдэг.