МАШИН ШАВРААС ГАРГАХ НЬ СОНИРХОГЧДЫН ХИЙДЭГ АЖИЛ БИШ

Мэргэжлийн татлагыг 100% нейлон синтетик утсаар хийдэг. Хамгийн гол нь суналттай буюу кинетик цохилтын хүч үүсгэхийн тулд шинжлэх ухааны нарийн судалгааны үндсэн дээр бүтээсэн материал ашигладаг юм.

Зүгээр л хатуу тросоор таны машиныг угз татна гээд та бод доо. Тросс нь ямар суналтгүй тул угз татах ачааллыг таны машины рам шууд өөртөө авна гэсэн үг. Рамгүй суудлын машины хувьд урд хэсэг нь тэр чигтээ ханзраад гараад ирж ч мэднэ.

Иймээс татлага маань сунаж таныг машиныг зөөлнөөр хүчтэй рүү шилжих маягаар угзарч татна. Ихэвчлэн 9 метр урттай байх бөгөөд татах үед 1 метр хүртэл илүү сунаж агшиж чадна.

Иймээс мэргэжлийн татлагыг чирэх үед ашигладаггүй, бас чирэгч порховноос бэхэлдэггүйг сайтар санагтун.

Бас Winch буюу Лёбедканы троссыг уртасгах татлага нь тусдаа байдаг.

Машин угзарч татдаг суналттай татлагыг (snatch strap) машин угзарч татахаас өөр зориулалтаар ашиглаж болохгүй ба өөртэй нь цуг ашиглах ёстой холбогчууд, роликийг л зөвхөн ашиглах ёстойг хатуу санаж аваарай.

Үгүй гэвэл харвасан хэрэгсэлд бут цохигдсон цонхны шил, хэн нэгний цус нь гоожиж хагарсан толгой харахдаа сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай.

Машиныг чирж гаргах нь ослын үеийн ажиллагаа гэж тооцогддог тул мэдлэггүй буюу сонирхогчдын хамаагүй оролдох сэдэв биш билээ. Харин та хэзээ нэгэн цагт магадгүй энэ зун машиныг шавраас гаргах ажиллагаанд оролцож магадгүй гэж бодож байвал cardoctor.mn сайт дээр байгаа шавраас гаргахтай холбоотой материалуудыг дэлгэрэнгүй уншаарай.