KYB, TOKICO, CWORKS, ARB, TJM- АМОРТИЗАТОРЫН ҮНИЙН САНАЛ

Таны амортизатор хүснэгтэд байхгүй бол зураг дээрх зөвлөхөөс утсаар лавлаарай.

TOKICO

1937 онд HITACHI группийн охин компанид анх үйлдвэрлэдэг амортизатор. анхны үйлдвэрээ нээж өнөөдөр дэлхийн 61 улс дахь үйлдвэрээс Toyota, Nissan, Mitsubishi, Mazda, Suzuki, Ford автомашин үйлдвэрлэгчдэд ийн үйлдвэрээс гарч байгаа шинэ машинуудад TOKICO амортизатор суурилуулдаг.

KYB 

1919 онд анх Токиод байгуулагдсан KYB корпораци нь дан ганц автомашины амортизатор бус онгоц, галт тэрэг, мотоцикл болон газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутгийн барилга байгууламжид зориулсан амортизатор үйлдвэрлэдэг дэлхийн тэргүүлэгч амортизатор үйлдэрлэгч юм. Ази, Америк, Европ дахь үйлдвэртээ 15 секунд тутамд 1ш амортизатор үйлдвэрлэдэг бөгөөд TOYOTA, NISSAN, HONDA, VOLKSWAGEN, GM логотой цоо шинэхэн автомашинууд KYB үйлдвэрийн амортизотортой худалдаанд гарч байна. 

C-WORKS

TOYOTA группийн охин компани TOYOTA TSUSHO корпорацийн авто сэлбэгийн брэнд. Дэлхийн 120 улс дахь өөрийн дистрибьютерээр дамжуулан Toyota чанарын стандартаар үйлдвэрлэгдэж, бүрэн шалгагдаж QR кодоор баталгаажсанаар хэрэглэгчдэд нийлүүлэгддэг. 

Toyota Tsusho корпораци нь түүхий эд ханган нийлүүлэх, сэлбэг эд анги зохион бүтээх, үйлдвэрлэх, тээвэрлэх зэрэг бүхий л шат дамжлагад дэлхийн шилдэг компаниудтай хамтарч цогц системийг үүсгэж чадсан тул уг сүлжээнээс чанартай, хямд үнэтэй сэлбэг авах боломжийг албан ёсны төлөөлөгчиддөө олгож байна. 

ARB

1975 онд Австралийн Мельбурн хотод онцгой загвар, чанартай материалын хослолоор бүтээгдэж эхэлсэн ARB брэндийн тоноглолууд өнөөдөр Off-Road зах зээлийн дэлхийн гол тоглогч болж чадсан. Анх тэмээн хяруулын гүйдлээс санаа авч бүтээсэн амортизторуудаа 25 жилийн турш хөгжүүлсэнээр хурдтай давхих үед доргилт цохилтыг машинд дамжуулалгүй өөртөө шингээдэг, илүү хүчитгэсэн суурь бүхий үрэлт, цохилтод тэсвэртэй амортизатор болж чадсаныг Монголын авто аялагчид, уул уурхайн Land Cruiser-ууд баталж байна. 

TJM

Адал явдалд дуртай 3 найз Lloyd Taylor, Cliff Jones, Stever Mollenhauer нар 1973 онд өөрсдийн жийп машинаа ган хамгаалалт, өндөрлөсөн пүрш, аморитизатороор тоноглож “бартаат замыг доргиогч” болгосоноор Off-Road аялагчдын анхааралд өртөж олон зуун тоноглолын захиалга авч эхэлжээ. 

TJM брэндийн амортизатор нь хатжуулсан ган гадаргуутай, хэт агшилт хэт суналтад онцгой тэсвэртэй бөгөөд илүү бат бөх, удаан эдэлгээ, тав тухтай зөөлөн явдлыг танд мэдрүүлнэ. 

Докторын бүх салбараас KYB амортизаторыг худалдан авах боломжтой.

Таны амортизатор хүснэгтэд байхгүй бол зураг дээрх зөвлөхөөс утсаар лавлаарай. 

  • Утас: 1800-1937
  • Хаяг: cardoctor.mn/contactUs