БУЛГАН, ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЧИГЛЭЛД ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД

Булган аймгийн Булган, Рашаант, Гурванбулаг сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хоёрдугаар сарын 26-ны өдрөөс хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоож, голомтын бүсэд нэвтрэх, бүсээс гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Улаанбаатар-Хөвсгөл чиглэлд зорчих тохиолдолд тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд 3 постоор дамжиж өнгөрөхдөө ариутгал халдваргүйтгэл хийлгэж нэвтэрч байгаа юм.

Иймд Булган аймгийн дээрх сумдад зогсолт хийхгүй дамжин өнгөрөх тул иргэд зорчигчид түлш болон бусад хэрэглээгээ зөв тооцоолж зорчихыг анхааруулж байна.