ХӨРГӨЛТИЙН ШИНГЭН СОЛИХ АРГА (HYBRID) №343

Өмнөх дугаарт энгийн бензин, дизель хөдөлгүүрийн хөргөлтийн шингэнийг солих аргийг оруулж байсан бол энэ дугаарт Хайбрид (HYBRID) хосолсон хөдөлгүүртэй машины хөргөлтийн шингэн солих аргаас сонирхуулж байна.

Хөргөлтийн систем нь хөдөлгүүр дэх нийт түлшний шаталтаас үүссэн халалтын 25-30% ийг гадагшлуулж чаддаг.

Хөргөлтийн шингэнийг удаан хугацаанд солихгүйгээр явснаар зэврэлтээс сэргийлэх, урвалд орж исэлдэхгүй байх гэсэн шинж чанараа алдан, хөргөлтийн систем болон хөдөлгүүрийн гильцний гадна хананд хаг, нагар, бохирдол үүсгэж, шатах камер болон хөргөлтийн шингэний хооронд  дулаан дамжуулалтыг муу явуулж эхэлдэг.

Алхам 1. Үзлэг

1. Радиаторын тагийг нээх

  • Хөдөлгүүр халсан байвал хөртөл хүлээх хэрэгтэй

2. Coolant-н градусыг шалгана.

  • Бохирдлыг шалгана
  • Шингэний хэмжээг шалгана
  • Гоожилт буюу асгарч байгаа эсэхийг шалгана
  • Салоны паар халж байна уу?
  • Радиаторын тагны битүүмжийг шалгана
  • Радиаторын битүүмжийг шалгана
  • Хэдэн литр тосол, антифрийз орохыг тодорхойлно

3. Радиаторын хүйсний боолт хаана байгааг тодорхойлно.

  • Радиатор дээр байрлалтай
  • Блок нь дээр байрлалтай

4. Радиатор угаагч хийх эсэхээ шийднэ.

5. Кабины агааржуулагчийг шалгана.

Алхам 2. Coolant асгах

1. Багаж бэлдэх

  • 24/12 торцов, хуучин шингэн хийх зориулалтын сав бэлдэх

2. Радиаторын шингэнийг асгана

  • Радиаторын тагийг авна
  • Радиаторын хүйсний боолтыг болгоомжтой тайлж хуучин шингэнийг асгана
  • Бензин хөдөлгүүрийн блок нь дээрх боолтыг тайлж хуучин шингэнийг асгана

3. Hybrid системийн хуучин шингэн асгах

  • Hybrid системийн хөргөн шингэний тагийг авна
  • Hybrid системийн радиаторын хүйсний боолтыг тайлж зориулалтыг саванд шингэнийг тосож авна

4. High-voltage inverter-н хүйсний боолтыг тайлан зориулалтын саванд хуучин шингэнийг тосож авна

5. Хуучин шингэн асгарч дууссаны дараа тайлсан нийт хүйс болон блокны боолтыг буцаан бооно

Алхам 3. Шинэ шингэн хийх

  1. Хэрвээ хий авагч байвал нээнэ (хий авагчийн үзүүрт уртасгагч шаланк холбон хуучин тос юүлэх савруу тосно)
  2. Цахилгаан моторын хөргөлтийн шингэний банкар шинэ шингэнийг саван дээрх хэмжээний Full хэмжээ хүртэл хийнэ (юүлүүр ашиглана)
  3. Радиаторын таг нь дээр боронк буюу  юүлүүр  байрлуулан шинэ шингэнээ дүүртэл хийнэ
  4. Хөдөлгүүрийг асаахад шингэн дундрах бөгөөд энэ үед дахин дүүргэн Full хэмжээтэй болтол шинэ шингэнээ дүүргэнэ. Энэ үйлдэл цахилгаан моторын хөргөлтийн шингэний саванд мөн хамаарна (HV)
  5. Хий авагчаар хий гарч дуусан шингэн гарч ирвэл шинэ шингэн дүүргэхээ зогсооно
  6. Хий авах үйлдлийг 2-3 удаа давтана
  7. Үндсэн хөдөлгүүрийн радиаторын таг болон цахилгаан хөдөлгүүрийн радиаторын тагийг таглана.
Инвертерийн амьсгалах нүх
Инвертерийн амьсгалах нүх

Алхам 4. Шалгах

  1. HV (өндөр хүчдэлийн) цахилгаан мотор ажиллаж байгаа эсэхийг шалгана (дугарч байх ёстой)
  2. Бензин моторын цахилгаан мотор ажиллаж байгаа эсэхийг шалгана
  3. Нийт хийсэн ажлаа дарааллын дагуу дахин нягтлан шалгана.
    • Шингэн алдаж байгаа эсэх
    • Хүйсний боолт / блокны боолт чангалсан эсэх
    • Салоны пар сайн халж байгаа эсэх
  4. Илүүдэл шингэний савыг Full зураас хүртэл дүүргэнэ.

Бичлэгээр үзвэл илүү ойлгомжтой