ХӨРГӨЛТИЙН ШИНГЭН СОЛИХ АРГА №342

Авто машины хөдөлгүүрийн ажиллагааны явцад, түүний эд ангиудад их хэмжээний халалт үүсэж байдаг. Хөдөлгүүрийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд түүнийг хөргөх зайлшгүй шаардлага гарч ирдэг.

Хөргөлтийн систем нь хөдөлгүүр дэх нийт түлшний шаталтаас үүссэн халалтын 25-30% ийг гадагшлуулж чаддаг.

Хөргөлтийн шингэнийг удаан хугацаанд солихгүйгээр явснаар зэврэлтээс сэргийлэх, урвалд орж исэлдэхгүй байх гэсэн шинж чанараа алдан, хөргөлтийн систем болон хөдөлгүүрийн гильцний гадна хананд хаг, нагар, бохирдол үүсгэж, шатах камер болон хөргөлтийн шингэний хооронд  дулаан дамжуулалтыг муу явуулж эхэлдэг.

Алхам 1. Үзлэг

1. Радиаторын тагийг нээх

  • Хөдөлгүүр халсан байвал хөртөл хүлээх хэрэгтэй

2. Coolant-н градусыг шалгана.

  • Бохирдлыг шалгана
  • Шингэний хэмжээг шалгана
  • Гоожилт буюу асгарч байгаа эсэхийг шалгана
  • Салоны паар халж байна уу?
  • Радиаторын тагны битүүмжийг шалгана
  • Радиаторын битүүмжийг шалгана
  • Хэдэн литр тосол, антифрийз орохыг тодорхойлно

3. Радиаторын хүйсний боолт хаана байгааг тодорхойлно.

  • Радиатор дээр байрлалтай
  • Блок нь дээр байрлалтай

4. Радиатор угаагч хийх эсэхээ шийднэ.

5. Кабины агааржуулагчийг шалгана.

Алхам 2. Coolant асгах

1. Багаж бэлдэх

  • Бахь, 10,14 торцов, уртасгагч, зориулалтын тосгуур, боронк

2. Хүйсний боолт тайлна. Хэрвээ байхгүй байвал доод шаланкыг салгах буюу тайлж зориулалтын саванд тосож авна

  • Сальник резин байгаа эсэхийг харна.

3. Хөдөлгүүрийн блокны шингэнийг асгах

  • Боолтыг хагас эргүүлнэ(түлэгдэхээс сэргийлнэ)
  • Блокны боолт байхгүй байвал (парны шаланкаар оролдож болохгүй)

Зөвлөгөө

  • Блок боолтгүй бол гүйцэт гадагшлахгүй
  • Дахин цикл хийж угаах хэрэгтэй (тиймээс их антипризээр угаах эсэхээ шийднэ)

Алхам 3. Хүйсний боолтыг боох

1. Радиаторын хүйсний боолтыг бооно

  • Радиаторын боолтны сальник резин байгаа эсэхийг шалгана, байхгүй байвал шинээр хийнэ

2. Блокыг бооно

3. Радиаторын доод хоолойг бооно. Хомутыг сайтар чангална.

Алхам 4. Шинэ шингэн нэмэх

1. Хөргөлтийн систем хий авагчтай бол (нээнэ)

2. Радиаторын таг нь дээр боронк байрлуулан шинэ шингэнээ дүүртэл хийнэ

3. Хий авагчаар гарч иртэл шинэ шингэнээ хийнэ. Хий авагчаар шингэн гарч ирвэл шинэ шингэнээ хийхээ түр зогсооно. Хэрвээ хий авагч байхгүй бол радиаторын тагаар гарч иртэл шинэ шингэнээ хийнэ.

4. Шингэн дүүрсний дараа, хөдөлгүүрийг асаана. Энэ үед шингэний хэмжээ дундарна.

5. Шингэн дундарвал дахин дүүргэнэ.

6. Хөдөлгүүрийг халаана

  • Хянах самбар дээр байдаг, coolant-н зүү тал дээр иртэл халаан, салоны пар халж байгаа эсэхийг шалгана.

7. Үүний дараа радиаторын тагийг таглана.

Алхам 5. Шалгах

1. Нийт хийсэн ажлаа дарааллын дагуу дахин нягтлан шалгана.

  • Шингэн алдаж байгаа эсэх.
  • Хүйсний боолт / блокны боолт чангалсан эсэх.
  • Салоны пар сайн халж байгаа эсэх.
  • Илүүдэл шингэний савыг Full зураас хүртэл дүүргэнэ.