[ВИДЕО]: ТАХИР ГОЛ ИНГЭЖ ЭРГЭДЭГ

2 тактын жижигхэн хөдөлгүүрийг R/C автомашин болон нисэх онгоц, усан онгоцыг хөдөлгөхөд ашигладаг. Тус хөдөлгүүр нь хэмжээнээсээ давсан чадлыг гаргадаг гэдгээрээ онцлог. Сонирхогчид түүнийг нитро хөдөлгүүр гэж дууддаг бөгөөд нотрометан бодисоор ажилладаг тул ийн нэрлэж. Зарим нэгэн үзүүлэлтийг сонирхвол хамгийн өндөр үедээ минутад 50,000 эргэлт хийдэг, 160 км/ц хурдыг 1 секундэд авдаг гээд л фактууд ихтэй юм.

Харин энэ удаад YouTube-ийн нэгэн бичлэгийг хүргэж байна. 2 тактын хөдөлгүүрийн тахир гол хэрхэн ажилладаг, эргэдэг талаар эндээс үзэх боломжтой.

Ямартай ч маш хурдан эргэж байгаа учраас нүдний хурд гүйцэхгүй юм.