ЖОЛООНЫ МЕХАНИЗМ

Жолооны курст автомашин жолоодохыг заадаг ч рулийг зөв барих тухай тайлбарладаг болов уу? Вадим Крючков жолооны механизмын аюулгүй байдлын талаар ийнхүү зааварчиллаа.

Рулийг барих шиг амархан зүйл үгүй. Тэгвэл шинэ жолооч нар сүүлийн үеийн автомашинуудын рульд хамгаалалтын дэр суулгасныг тэр бүр мэддэггүй байх. Аюулгүйн дэр нь жолооны голд байрладаг ба рулийг буруу барьсан тохиолдолд хийн дэр задрахад жолооч гараараа нүүрээ цохих аюултай байдаг.

Тиймээс рулийг дотор талаас нь барихгүй байснаар гэмтлээс сэргийлж болно. Үүний оронд руль дээрх оруулгатай хэсгээс барих нь зөв юм. Сүүлийн үеийн автомашинуудын жолооны механизмд хүч нэмэгдүүлэх хүчлүүр суурилуулсан тул заавал чанга атгаж гар солбиж эргүүлэх шаардлагагүй болсон юм.

Харин машинаа зогсоол болон байрны гадаа байрлуулах буюу бага хурдтай манёвр гүйцэтгэх үед аваар гарвал дэр задардаггүйг анхаараарай. Хэдийгээр хуучны  автомашинуудын рульд хамгаалалтын дэр байдаггүй ч рулийг зохих ёсоор барьж дадах хэрэгтэй юм. Ингэснээр шинэ автомашинтай болох цагт аль хэдийнээ рулийг зөв барьж заншсан байх болно.

Рулийг зөвхөн ингэж л барих ёстой. Сүүлийн үеийн машинуудын руль барихад  эвтэйхэн тусгай оруулгатай хийгдсэн байдаг.

Рулийг өөрийн дураар барих явдал өнгөрсөн үед л байдаг. Рулийн голд аюулгүйн дэр байгааг мартаж болохгүй шүү! Эс тэгвээс аваар ослын үед гараараа нүүрээ цохиж гэмтэл авна.

Рулиэс гар салгалгүй товчлууруудад хүрч байвал зөв барьж байна гэсэн үг.

Руль хүртэлх зайг тооцоолох амархан юм. Хэрвээ та бугуйгаар хүрч байвал зөв байна гэсэн үг. Өндөр намыг тохируулахдаа рулийг цээж рүү биш нүүр рүү чиглүүлэх ба хянах самбарыг хаах ёсгүйг анхаарах хэрэгтэй.

Ухрах маневр гүйцэтгэх тохиолдолд рулийг ийм байдлаар барьж байвал хэт хол суусан байна гэсэн үг.