УЛААНБААТАР - ЗАВХАН ЧИГЛЭЛД АЯЛАХ МАРШРУТ

ЭНЭ ЗУН ТА ХААШАА АЯЛАХ ВЭ? санал асуулгыг 4-р сард Cardoctormn фэйсбүүк хуудсаар дамжуулан явууллаа. Олон хүн баруун аймаг болон Завханыг сонгожээ. Энэ оны 7 сарын 19-нд Отгонтэнгэр хайрханы тахилга, хотод АСЕМ-тай зэргээс болж хүмүүс холын аймгийг сонгосон байж ч болох. Бас засмал зам Тосонцэнгэл, Улиастай орно гэсэн сайхан мэдээ ч нөлөөлж л байгаа. Тиймээс бид энэ удаа Завханы аяллыг онцоллоо.

Та бүхэн зураг дээр дарж томсгож үзэх боломжтойгоос гадна мобайл утас, компьютер дээрээ эх хувиар нь татаж авах боломжтой. Хэрвээ сэтгүүлийг бодитоор авахыг хүсвэл Докторын бүх салбараас үнэ төлбөргүй авах боломжтойг давхар дуулгахад таатай байна.